Сумын соёлын төвын Номын сан

Номын сан Соёл урлагын төв

Соёл, урлагийн ажилтны сургалт эхэлнэ

Улсын филармонийн байранд өнөөдөр “Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, соёл урлаг” сэдэвт соёл, урлагийн ажилтны сургалт семинар болох аж.  Семинарт  ССАЖЯ-ны бүх газрын дарга нар холбогдох сэдвийн хүрээнд илтгэл тавих бөгөөд 21 аймгийн засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн соёлын бодлого хариуцсан болон Боловсрол, соёлын газрын соёл хариуцсан мэргэжилтэнүүд оролцох юм байна.

Мөн энэ сарын 13-14-ний өдрүүдэд “Соёл ба хөгжил” чуулган Төрийн ордонд болох бөгөөд үүнд 21 аймгийн музейн захирал, театр чуулгын дарга, аймгийн номын сангийн эрхлэгч, соёлын хяналтын улсын байцаагчид хийгээд соёл урлагийн төв байгууллага, нийслэлийн соёлын ажилтны төлөөлөл болсон нийт 250 хүн оролцох юм байна.

Б.МАРАЛ

Эх сурвалж: http://art.news.mn/content/128060.shtml